Тэр нэгэнд
Мэдээж тэр хаврын их уйтгар гуниг чинь арилсан.
Харин оронд нь өвөл ирсэн.
Мөс шиг хүйтэн ч гэсэн цас шиг цагаахан тийм нэгэн
Хаврыг явуулж намрыг өөртөө агуулаад одоо дотор минь өвөлжиж байна.
Үнэр нь яг л намар шиг дулаахан, хамт байхад яг л намрын налгар өдөр шиг..
Хааяадаа өвлийн хүйтэн жавар шиг.
Би өөрөө чамд ямар улирал бол.
Яг л гоё зун чинь баймаар байна.
Яг ямар улирал байсныг яаж мэдэх вэ?
Надад хэлээч яг одоо л би мэдмээр байна.


Comments
Post a Comment