Тэр дээр байх тэнгэрийг тэгтлээ хэн гомдоогоо вэ?
Асгарах нулимс нь цэв хүйтэн байх юм
Аяа тэр яасан их гуниглаа вэ
Амжиж хэн нэг нь нулимсыг нь арчаач
Хэн чамайг тэгтлээ их гомдоогоо вэ?
Хүйтэн дуслууд чинь зүрх зүсэж байна
Хөөрхөн тунгалаг дусал чинь арьс нэвтлээд байна
Хавартай ирсэн бол намартай буцна биздээ
Хайр чинь бүтээгүй болохоор гуниглаа юмуу
Хэн чамайг ингэтлээ их гомдоогоо вэ?
Зөөлөн шиврэх чимээнд чинь хайртай юмсан
Зөрүүд ч гэсэн асгараад дуусдаггүй өдрүүдэд чинь хайртай юмсан
Зөвхөн намайг тайтгаруулах шивнээнд чинь хайртай юмсан
Зөөлөн дусланд чинь хайртай юмсан
Хэн намайг тэгтлээ их гомдоогоо вэ?
Урсаад дууссан нулимсаар чинь би туучая
Урагдаж эмтэрсэн сэтгэлийг минь тайтгаруулаач
Уйлаад хамт суухад минь нулимсыг минь арчиж
Урсах дусалтайгаа хамт намайг нэвчээч
Хэн намайг ингэтгээ их гомдоогоо вэ?
Comments
Post a Comment