Цасан охин
Сар домогшиж хацар нимгэн жиндэв
Салхи омогшиж хавирга нэвт сийгэв
Жалганд хэвтээд жаахан дулаацлаа
Жаварт тэврүүлээд жаал зүүрмэглэлээ
Өнгөрсөн жил чамтай цасаар байлдах юмсан
Өвлийн өвгөний нэрийг хэн гэдэг юм бол оо?
Өнөөдөр өглөө хоёулаа мөхөөлдөс идэх юмсан
Өөр хүнд битгий хэлээрэй - Би цасан охин болмоор байна
Нүүрэндээ тунгалаг цагаан туяатай
Нүдэндээ тунамал цасан сормуустай
Цэв хүйтэн галбиртай
Цээжиндээ мөсөн зүрхтэй
Бие сэтгэлийн жаварт осгосон
Би "Цасан охин"
Харин одоо уйлахгүй
Хавар болтол хайлахгүй /"Инээмсэглэлийн эрэлд"/
Comments
Post a Comment