Буржгар үст

Буржгар үсээ задгайлаад толины өмнө хэсэг зогслоо....
Юуг тэгтлээ их бодоо вэ?
Нар хэдийнээ өндөрт манджээ. Би урьд өдрүүд шигээ бас л хоцорч сэрлээ. Сэрүүлэг гэдэг зүйл яг яах гэж байдагийн учрыг ч мэдэхгүй байна. 
Хананд өлгөөтэй байх энэ жилийн төлөвлөгөө. Хүрнэ гэж бодсон, зорьсон зүйлсээ Учрал бид 2 хувааж авч бичсэн. Хэзээ нэг өдөр энэ жагсаалтаа дүгнэж ярилцана.
Өрөөний цонхны хөшиг эвдэрсэн болохоор бид 2 халуун наранд шарагдан, дулаан илчэнд нь бүлээцэж улам ч их унтсан бололтой. Толгой дүүрч байна. 
Миний хамтран амьдарч маань их шаламгай, ажилсаг хүүхэд. Түрүүлж бослоо хоол, цай идээ будаа гэж гүйж явдаг. Энэ охины буянд л би гэдэс дүүрэн яваа нэгэн. Хэрвээ би ганцаараа байсан бол аль нэг буланд шигдээстэй, олон төрлийн бодол айдастаа дарагдаж шөнөжин цоромч хийлгүй хонож үүрээр нэг юм нойр авсан аваагүйгийн дунд байх байсан биз. Зарим байхгүй үеүдэд нь угийн ийн хэлсэн байдалтайгаа байдаг.
Бидэнд ярих юм, асуух асуулт дүүрэн. Өдөржин, шөнөжин ярьсан ч хэзээ ч дуусахгүй олон яагаад, хэзээ ч арилахгүй олон өдрүүд...
Хамтдаа байсан мөч бүрийг бодоход дэндүү дурааараа, дэндүү жаргалтай, дэндүү их цагийг бас дэмий өнгөрөөсөн байна. Ядаж хамтдаа хийсэн юм цөөхөн юм.

Тэр хэзээ ч үсээ самнадаггүй, тэрийг нь хэн ч мэдэхгүй. Буржгар үс нь задгай байх нь элбэг. Өөрийнхөө үсийг тэр хамгийн сайхан нь гэж мэддэггүй байх, ихэнх эмэгтэйчүүд ийм буржгар үсэнд дуртай байдаг. Лав л миний хувьд. Хааяа индүүдэж янзлахаараа эгээ л хүүхэд шиг баярлаж толинд харж эргэлдэнэ.Уруул нь үргэлж будагтай, ямарч өнгөөр байж мэдэх тааварлашгүй олон өнгөтэй. 
Магадгүй Учка өмнө нь загварлаг залуу эсвэл загварлаг хүүхэн байсан байх. Гэхдээ л цаанаа эршүүд зантай.
Related image

Comments