Дурдатгал



         Нэр нэг, овог нэг эгэл биш учирлаар учирсан чамайг ангийн биднийгээ ийм эрт орхин одно гэж санасангүй. Хэлэх үг хэдэн өдөр эвэлсэнгүй ээ

2007 оны 8 сарын хэдэн гэдгээ яг тодорхой санахгүй байна тэр өдөр ээжтэйгээ хамт сургуульдаа бүртгүүлэхээр очиход намайг бүртгэхгүй чи бүртгүүлсэн гээд захирлын туслах материал үзээд хэлэх нь тэр.
Ээж бид 2 гайхаад бид 2-ын материал маань бид 2т байнаа та дахиад үзээд өгөөч гэхэд туслах эгч дахиж үзснээр би чиний тухай түрүүлж олж мэдсэн. 
Жижигхэн биеэндээ баймгүй хэвлүүхэн яриа, хэрсүү ухаантай чамайг өөрийгөө танилцуулаад дуусахад би өөрийгөө танилцуулах үед яах болдоо гэж дотроо бодож байсан. 
Ингэж бид 2 нэрээрээ ч биш овгоороо ч биш өндөр нам том жижгээрээ ч биш нутгаараа овоглон 4 жилийг хамт тохой нийлүүлэн сурсан.

Шийдэмгий, манлайлагч заримдаа хэнээтэй ч гэмээр зантай сэргэлэн чамтай хамгийн сүүлд хэзээ уулзснаа ч санахгүй байна. Чиний тухай харамсалтай мэдээ гарсан тэр өдөр юу гэж хэлэхээ юу гэж бодохоо ч мэдэхгүй байсан. Одоо бол харин чамайг хамгийн сайхан газар луу очиж чадсан гэдэгт итгэж байна. Зөвхөн би ч биш бид бүгд....

Comments

Popular Posts